women are flowers
Mar 8, 2012
those were drafted in my head
Mar 6, 2012
хоёр гуруун өгүүлвэр
Feb 28, 2012
ингэхүеэ тэгэхүеэ
Feb 15, 2012
ноос тушаах зуур л
Jan 16, 2012
би бодсын №11
Jan 10, 2012
за иим байна
Jan 6, 2012
байнаа байна
Dec 21, 2011
p.s эдүүс оны worst dressed-ээр шалгарсан байлээшд..баяр хүргии гэсс..за яаху яаху дуу нь явжилээг..
...зааааа юу байцгаанаааааа гэж хэлэх гэснээ болиод шууд толгой дохиол гараараа даллачлаа шүү...харсуу гэсс...хахаха
...нээрээ энд тэнд балгуушны ажилтай явжаахад хүн амьтан гар бариал танилцаал байдын...тэрии нь тэр оройдоо л мартахгүй байж чадуул иркоорд шүү дээ...
...за тэрчяаху...ах нь гадаад яваад гэж худлаа шаагаад ч яаху...ажил ихтэй байгаааа...аааа..гүэ...хахаха...за юүгчдиим билээ байз...
...харь гаригииханд баригдаад гэсс хахаха...эсгүол мөнгөнии төлөө шинжлэх ухааны туршилтад ороод гэсэг хөлдүү байжиигаад сая л гэслээшд гэсс...яг байгаагаараа гарж ирдиим байшд...батга матга бүр яг шинээрээ гэсс хахахаха...
...ингэсиимаа...манай шинэ жилиин паарти дээр циркиин үзүүлбэр ирсиин...тэгснээ хүнүүс дундаас сайн дурыхныг сонгохоор нь хөөрүү исда чэн гараа оччку юу...тэгээл тэрнээс болоод л иим удаан таг алга боллоошд би...яасын гэжүү...хахаха...халамцуу илбэчин хүн алга болгодог илбэ хиициин яадын гэсс...хахаха...
...за тэүл ингэсиин...саяхан нэг олон сар жил бясалгал хииж бурхны номын чанадад нэвтэрсэн гэгээнтэн монголд тодорсышдээ...тэрииг зурагтаар үзээд би...тээд болоог ертөнциин чанадад нэвтэрч агуу болоогчин болы гэж бодоод тэрэлжид очиж хэдэн долоо хоног пиав ууж болоог уншжугад ирлээ гэсс...хахаха
...за за үнэнээ хэлии...удирдагчиин бие муудаад умардад байжугад ирлаа...хөөрхии минь ямар ч удаан тэсэв...би ч ямар удаан тэсвэртэй хүлээв...тэгж тэгж нэг юм тэгэхээр нь л ирлээшд...юуувээ гэжүү...яадын би умардын тусгай ажилтны туслахын холын хамаатны хоёр хүүхдиин....тэр нь байна...монголын болоог ертөнциин тухай нууц мэдээлэл дамжуулдын яадын...худлаа гэгүүл хулигаан ким гээд болоог тэнчээ байгаа...олоо уншаарай гэсс хахахаха
...за тээд бичээд байждээ хөөрхии...
засссс зүгэр л бодсын
Dec 6, 2011
...за шинэ жилийн наастр хаа сайгүй оржуга энэ үед нэгиимиим боджээн...хулигааныг бацкаан байхад ёолк ямар болдог байсан яг тэрүүгээр нь тэмдэглии гэгүүл амждаг болуу...
...за юун түрүүнд ёолкны мод...гол нь мод, мөчир нь төмөр утас, тээд ногоон цаасаар бүрцэн дундаж өндөртэй мод...том том лаа шиг гэрэлнүүд...хэдхэн өнгөтэй шдээ зайлуул...
...тээд модоо цонхон дээрээ тоглоомын хайрцган дээрээ тавиад суурийг нь хөвөнгөөр хучина...модныхоо голыг хөвөнгөөр бооно...мөчрүүд дээр хөвөнгөөр цас тасалж тавина...
...хөвөнгөөр хучсан суурь хэсэгт хэдэн гоё откриит тавина...с новым годом нтр гэцэн...
...тоглоомнууд нь бол тасоо тас...орос үлгэрийн баатрууд ч байх шиг...зүүдэг, хавчдаг...тээд улаан таван хошуун ёолкны орой...
...хэц татжаам шиг утас татжугад баахан цаасан юмнууд өлгөнө...зарим нь заводоосоо 12 жилийн зурагтай...ихэнхи нь handmade...зургаан талт дүрс нтр наагаал будгийн харандаа үйрүүлж байгаад хөвөнгөөр үрээл...дээр нь ёолкны хагарсан тоглоомныхоо хэлтэрхийг наагаал...мушгирсан унждаг чимэглэл нтр гээд янзүрийн юм хийдэг байж...
...аа бас цасан ширхэгийг жуман янзаар хайчилж...зүүдэг ч байж..цонхон дээрээ наадаг ч байж...
...бас амьтны зурагтай шаарнууд...
...одоогийнх шиг саглагар биш нариихан нариихан саанууд...
...санта манта сураг ч үгүй...дээлтэй өвлийн өвгөний шаазан дүрс эсгүол орос дед морозын пиивэр тоглоом...за аль нь ч байкуол ямар нэг тоглоомоо сахал нтр наагаал өвлийн өвөө...
...цаасан ууттай бэлэг...интоорын ундаа...сансар вафли...мандарин гээл болчжугамуда ер нь...
...зарим нь олдку бүткү чигсэн тэр handmade юмнуудыг бол хийвэл хийх л юм байна...хуучны тоглоом чимэглэл нтр нь байгаа хүнүүс байнуу...түр зээлчих маньдаа гэсс...
уу гэжугам биш...зүгээр ярьжээн
Nov 15, 2011
...өглөө бүүр эрт энэ гадаа хүйтнии плэйтайм исто балай авжиинаа...ид оргил үе дээрээ...тоглолт моглолт тэр гитаарын дуугаралт муугаралт хяналтаа алдцан...гоцлол гитаарын янгинасан дуунд нь ус царцаж мөстөөл бөмбөриин нүргээнд нь бут бут хага хага үсрээл...орцны үүдээр нэг үстэй бор чулуунууд...өшиглөхөөр хоорондоо ток ток гэж мөргөлдөөл...шуудай үүрсэн хүн тэднииг цуглуулж уутанд хиих чимээ нь цагаан сарын хөлдүү буузыг санагдуулна гэсс хахахха...
...хэдээээн жилиин өмнө хэдэн найз хүйтнии плэйтаймыг сөрж ганц хоёр юмны амплагэдииг банзан гитартайгаар хииж байлаа...
-за юу байна хөгшөө
-тайван сайхөө
-ямар аймаар хүйтэн байнаа
-харин тиимээ
-хүйтэн байшүү айн
-за тэгиилдаа
гэсс хахаха
тээд цаашаа
утас залгана –хөгшөө гэртээ байгаму..гараад ир
гэхмэтчилэн дороо цуглиишд
...тэр үед нэг удаа хорооллын нэг жижкэн диско бааранд ордын...ганц ганц боргио тээд ганц шил юм авчаад эхэллөө...оюутан байсымөө...гуруулаа...харсаар байтал архи дундраал ирлээ шүү...за гарии гээл нэг нь хэлсс...дагаал хоёр нь гарлаа...гадуур хувцсаа үлдээгээд...гуруулаа замын цаатлын хүнснии дэлгүүрээс ганц юм аваад булан тойрлоо...шилээр нь тойруулж байтал түцнии цаанаас хоёр цагдаа...нэг нь шууд ахыг чиглээд гүйгээд ирэхээр нь шилтэй архиараа савчаал байрны дундуур уруудаад гүйцэн...цэцэрлэгиин хашааг бол сэп гээл давжээн...гадуур хувцасгүй зугтжуга хүн яаж гүйцэгдхиимбээ тиим биддээ...модны 2-иин зам дээрээс тахсинд суугаад буцаад баарандаа иржээшд...үлдээсэн юмаа ууж охин чихдэх гэжуган...хахаха...аа тиин бас стриптизтэй тэр баар чэн ярьку...
FOR ALL буюу about love
Nov 8, 2011
...ямар нэгэн зүйл болоод байгааг эсвэл болох гээд байгааг хүн зөнгөөрөө мэдэрдэг ч заримдаа тэр зүйлииг зөнд нь орхиж, тэр зүйл хаашаа хөтөлнө, түүндээ хар аяндаа татагдаад явахыг...түүниигээ мэдрэхииг...хүн өөрөө хүсдэг...

...за энииг ч хэлүүлэлтгүй мэдиишдээ таанууд...
...энэ зурагт харилцааг яг хундага шиг гэжээ...ниилж архи дарс уух тухай огт биш гэдгииг анхаарнуу...туйлаас эмзэг гэдэгтэй санал нэг байна...ерөөсөө хоёр өөр хүйсиин махбодиор хииснииг хэлэхүү дээрээс нь дурлал гэдэг час халуун дарс хиицнииг хэлэхүү...энэ хундага хагарахад хэзээ мөдгүй л бэлэн байна...
...хэн нэгэнтэй учирч, хэн хэндээ л дуралсан бол тэднии чухам өмнө нь өөр хүнтэй байснуу, ирээдүйд өөр хүнтэй байхуу гэдэг нь огт чухал биш...одоо тэр чамд байна, чи түүнд байна...ирээдүйн тухай асуудал бол тэднии дурлалаас, хүнээс өөрөөс нь шалтгаалах зүйл болохоос биш хэзээ дэлбэрэх нь мэдэгдкү тэсрэх бөмбөг биш билээ...дэлбэркү ч байж болиишд...
...төгс төгөлдөр хүн гэж үгүйгээс хойш хүн болгон л алдаа гаргаж болно...тэглээ гээд дампуураад яваад байхыг энд тооцку болохыг анхааруулии...дээр дудсан тэр эмзэг хундагыг ухаан, уучлал гэдэг бодис нэмж цутгавал илүү бат бөх ч юмуу уян зөөлөн чанартай болох болвуу...
...энэ бол батлагдсан томъёо бөгөөд тиим ч байх учиртай юм...нэг нь хэлэхиин төлөө нөгөө нь хэлүүлэхиин тулд төрцөн улс...яаая гэхэв...хүн хүнээрээ байхаас сайхан юм хаа байхав...гэлээ гээд зөрүүдлээд зүтгээдэй гэсэн үг бишшүү бүсгүйчүүдээ...хэрүүлиин алим хувааж идэлгүй түрүүлж буулт хиисэн нь л ухаантай нь шүү...
...хүн өөрөө ч мэдэхгүйгээр өөрчлөгдөж байдаг...
...тиим болохоороо л тэгж байгаам...тиим биш л байсым бол хэнии хамаа гээл өнгөриишд...
...эрчүүл бүгд адилхан ч чамтай учирсан нь л бусдаас онцгой...гэдэгтэй адилаар эмэгтэйчүүд бүгд адил ч учирсан хүндээ л тэд онцгой...
for women
Nov 1, 2011
FOR MEN
Oct 27, 2011
...зиа ажлын өдрүүд дуусжугатай холбогдуулан хэдэн зураг...
SOME JOKES...whahahaha
Oct 18, 2011
* * *
What is the perfect example of both Good & Bad Luck?
The naughty wind blows the girl’s skirt high (Good luck)
but at the same time
Dust falls into the Hooligan’s eyes (Bad Luck)
* * *
Hooligan sent SMS to his Boss
“Me sick, no work”
Boss SMS back
“When I am sick I kiss my wife, try it”
2 hours later Hooligan SMS to Boss
“me ok, your wife very sweet”
* * *
A girl phoned Hooligan the other day and said “Come on over, there is nobody home”
Hooligan went over. Nobody was home.
* * *
Hooligan on phone:
“Doctor my wife is pregnant. She is having pain right now!!!”
Doctor: “Is this her first child?”
Hooligan: NO! This is her husband speaking!
* * *
Most interesting words I will write on the front of T-shirt of a holland girl
“Excuse me! My face is above!”
* * *
CHILDHOOD is like being DRUNK
Everyone remembers what I did
But I don’t
* * *
When Hooligan was a small boy, he took a knife and wrote his girlfriend’s name on his hand. After a minute he started crying LOUDLY….aaaaaaa….
Why?
.
.
Paining?
.
.
No!!
.
.
Then??
.
.
Spelling Mistake !!!
* * *
At the Party, Hooligan asked a girl “Are you going to dance?”
Girl felt so happy and said “Yes”
And Hooligan said “That’s good, so can I have your chair?”
* * *
Wanna make money through Facebook???
Here is Hooligan’s advice for you
Go to:
Account->account settings->
and click on
De-activate your account
then
Start Working!!
* * *
At exam:
Teacher: “tell me the name of this bird by seeing it’s legs only?”
Hooligan: “I don’t know”
Teacher: “You failed, what’s your name?”
Hooligan: “See my legs and tell me my name!”
* * *
On Date:
Girl: What is 10 years with me?
Hooligan: A second
Girl: What is $10000 for me?
Hooligan: A coin
Girl: Ok give me a coin
Hooligan: wait a second
* * *
Do you know what is A B C D E F G
A Boy Can Do Everything For Girl
Now reverse the order, what is G F E D C B A
Girl Forgets Everything Done & Cathes Boy Again
* * *
Positive-thinking poem:
Little bird in the sky
Dropped shit into your eye
You don’t worry, don’t cry
You just thank God that,
Cows can’t fly
Always be positive
* * *
Once there was a mirror which used to kill “LIERS”
Hooligan: I think, I don’t like beer (killed)
Agro: I think, I’m fluent in more than 5 languages (killed)
Javka: I think (killed)
би боддын №10
Oct 11, 2011
...гудамжаар алхахдаа яг энэ замаар би өмнө нь хэдэн удаа явжээсэн болдоо гэж боддын...тээд яг өмнө нь гишгэсэн мөрөн дээрээ гишгэжуга болуу гүү болуу гэж...
...гудамжны шонгиин гэрэл шөнө асахдаа “сэрүүн” байж өдөр унтраастай байхдаа “унтдаг” бол...өдөр асаалттай орхигдсон зарим нь хачин гайхалтай бужигнасан амьдралыг хардаг байхдаа гэж...
...гудамжны зам, машин замд нөхөөс тавих гээд “хөрөөджуга” хүн шүднии эмч шиг санагддаг болуу...
...гудманд ургажуга мод зэргэлдээх байшингиин давхар бүриин цонхоор шагайх гэж дээшээ ургана...
...гудамж шүүрдэж зогсоо хүнд гэр цэвэрлэх гэдэг инээдмиин ажил санагддаг байж таарна...
...гудамжинд хог бүү хая гэнэ...гудамжинд “хаягдсан” хүмүүс хаа сайгүй...
...гудамж талбайн чулуун сандлууд суужуга хүнээ ядаж л битгии унгачаасай гэж боддог л байлгүйдээ...
...гудамжны хүн гэүл архичин, орон гэргүй нэгнииг ойлгоно...гудамжны хүүхэн гэүл янханг ойлгоно...гудамжны хүүхэд гэүл тэнэмэлииг ойлгоно...гудамжны булан гэүл жорлон гэж ойлгоно...гудамжны яриа гэүл хараалыг ойлгоно...гудамжны нэр гэүл харин бараг ихэнхи нь мэдкү...
Амьдралын тас хар ухаан цувралаас: яагул байртай болох вэ №1
Oct 10, 2011
...эхээс төрөхөд эцэг эхэд минь улсаас байр өгсөн байв...улсын байр...БНМАУ-ын байр...арай жижигрүүлж хэлбэл албан байгууллагаас олгосон байр...ямар ч үнэ төлбөргүйгээр...тэхдээ бүүр өгөөгүй...улс буцаагаад авч ч болдог...түрээсиин маягиин юмуудаа...тэр үед чухам хувиин орон сууц гэдэг үг байсымуу гүүмүү бүү мэд...амины тэрэг л гэж дуулж байсым байна...ажлаасаа халагдвал байрнаасаа хөөгдөнө...дараагиин нөхөрт пад гээл өгнө...
...одоо харин байр сууц хувиинх болсон тул ажлаасаа халагдсан чигсэн байрандаа гэдсээ илээд хэвтээд байж болдог болж...за тэряаху диипрэнт истори...
...яагул байртай болох вэ...угаса байртай нь яаж дахиад байртай болох вэ гэсэн асуудал хаа сайгүй буй...үл хөдлөх хөрөнгө гэдэг мундаг нэртэй энэ эдииг амьдрах орчин, хэрэглээ гэдэг утгаас нь гадна гангараа, зиндаархал, цуглуулгын зүйл болтол нь утгажуулан хөгжүүлцэн хүнүүс чэн аргачгү биддээ...
...дээхниин кинуун дээр хятад пүүсүүдиин өриин дансыг шатаадаг шиг улсаас олгосон байр нь автоматаар өөрсдөд нь ирсэн “азтай” хүнүүсииг энд орхиод “үнэгүй” байр олоход ирээдүй нь тун бүрхэг байгаа хэдэн нөхдүүдтэйгээ жаал буу халыдаа гэж боджээн...
...тэхээр ингэнээ гэж...за тэр утасны нэгж худалдаж аваад байр таарна гэдэг ч дээ мэдкү...маааннннгггар азтайол болжээн...тэгээд тэр нь удаа дараа батлагдаж байсан бол...тухайлуул тэр сэрүүлэг, зиндаа гэх мэт сонингуудын азтай захиалагч болж эхсээл машин, зуслангиин байр хожиж байсан, за адаглаад гудманд шаариг тоглуулдаг хүмүүсээс удаа дараалан мөнгө хожиж байсан гэх мэт...эс бөгөөс бараг найдваргүй гэсүг...угаасаа худалдсан нэгжнии үнэ нь хэдэн байр авахтай тэнцэж байгаам...тэхээр чи сугалаанд ОРОЛЦОГЧ биш сугалааг ЗОХИОН БАЙГУУЛАГЧ болох хэрэгтэй...
...сугалаа зараад суух биш мааркетинг мэнэжмээнтиин мундаг төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй...тухайлуул гар утасны зарим нэг операторууд сая гарцан хэрэглэгчтэй байна...хэдэн оператор байгаа билээ...хүмүүст хамгиин хялбар, хямд арга бол гар утаснаасаа зургаан оронтой операторт мээсэж илгээх...хамгиин багадаа 350 төгрөг...190 төгрөгииг оператор компаан авна...160 төгрөг нь чинии кармаанд...долоо хоногийн турш мээсэж хүлээн ав...сая мээсэж ав... за болии таван зуун минган мээсэж...шууд 80 сая төгрөг...дөчөөр нь ялагчдаа дөчөөр нь өөртөө нэг өрөө байр...
...харин ялагчаа тодруулахдаа шударга байгаарай...олон түмнии төлөөлөл, цагдаа, хяналтын хүмүүсииг байлцуулж байгаад лотоны журмаар бөмбөлөгнүүд нэг нэгээр нь гаргаж ялагчиин утасны дугаарыг цуглуулчку юу...долоо хоногт нэг байр өгөөд аваад байвал аштай юу гэсс...
Truman
Oct 4, 2011
...өнгөрөгч сард хулигааны ихэнхи нутгаар солигдмол үүлтэй, хур тунадастай, салхи хаа хаанаасаа янзүриин метр секунд, харьцангуй чиигшил таваас дөчин хувьтай, даралт ерөнхиидөө тогтворгүй нилээд хэдэн гектопаскал байлаа гэж...хахаха...
...яг сайхан өглөө сэрээл бичлэгээ хиие гэхээр ТВ Зочинд уригдаад, тэндээсээ гараад бичих гэсс Такси шоу тааралдаад, тэрнээсээ буугаад явж байсан 25-иин 10000-д оролцоод, арай чүү гэж нэгим ажилдаа ирсэн чэн Ганаа Мэргэжлээ Сольсон нь зураг авалтад ороод, тэриигээ дутуу орхиод цайндаа явсс чэн Хоолондоо нэвтрүүлэг таараад, буцаад ажилдаа очихоосоо зугтаад таксинд суух гэснээ болиод атуусанд суусчэн Атус шоу таараад, дөнгөж буусан чэн Ажлын дараа нэвтрүүлэгт оролцоод, чүү чамай гэртээ ирсэн чэн Танайд хонъё гэхиин...
...ажлаа пялцан хүнииг Ажлын дараа гэдэг нэвтрүүлэгт оруулаад алжуга байхгү юү энэ хүмүүс...ууг нь яг ажлаасаа орой тарсан хүнүүсииг оруулдаг нэвтрүүлэг юм гэсэн...ажлыг нь тарахыг хүлээгээд сууж байдаг бас тэвчээртэй хүнүүс шүү тэдүүс...за тэрчяаху...
...тэгээ яахудэ...ажлаа пилаад (энодоо пилах гэхиимуу пялах гэхиимуу) зурагтаар гарцан хүн чэн маргааш нь даргатайгаа Нүүр тулсан ярилцлагад орно биддээ энэчэн…эхлээл баахан АХАдлөө даргатайгаа…өчигдөр яасан хаагуур явсан нтр гээд…Та хариулахгүй байсан ч болно гэдэг нэвтрүүлэг бишиимуу гэсс чэн биш ингнээ…тэгээл нөгөөх чэн нэг хэсэг баахан Титэм үг явлөө…залуу хүн ингэж болку л гэнэ…Түүх төрсөн түүх болоо явчлөө бүүр…хүн амьтанд уруу татагдаад байгаамуу л гэнэ…Та найзтай юу нэвтрүүлэг үзсэнүү л гэнэ…ажил төрлөө таслаад байхым бол тэр EXIT –ээр гараа л эргэж орж ирснии хэрэггү шүү гэж загнаж байна...нүднии өмнө Тавин саяын уналт харагдаал өнгөржээшд шууд...
...би гэдэг хүн чэн шууд Унагалдайн мухлаг...за би дахиж иим алдаа дутагдал гаргахгүэ даргаа...та бол Банкир нь билээ...бишээ та бол Саймон ковэл билээ харин биол Авъяаслаг биртаан нь билээ...одоо жаахан тайвширдаа даргаа...Кофе юу цай юу нэвтрүүлэг үү эсвэл Рэтро аккордуу...биол шууд л Хүсэлтиин хариу шүү нтр гээл...таны оффис шууд Хаус дизайн юмаа гэж нэмж хэтрүүлсээр байгаад даралты нь ихэсгээд Ёо ёог анагаах нь нэвтрүүлэг болоол дууссандаа хөөрхии...харин яаж Дуулиант хэргүүд, Ном хурах цаг болж дуусаагүен...
...даргыг яаж буулгаж авсан тухай дараа нь ажлын хүүхнүүд зүгээр бөөн Нандиаас тоок шоу...намайг энэ аргынхаа тухай гэриин багш нэг, хоёр, гурав гээд ном гаргаач л гэнэ...Зөн билгиин тулаанд оркуму л гэнэ...ерөөсөө орой гарч тэмдэглэцгээе гэнээ...за тэгж Шөниин толиор гараад яах вэ л гэлээ...
...за эцэст нь нэгим хэлхэд таануус Интэрнэт Мэндчилгээ нэвтрүүлэгт оролцлоо шүү...бүгдэд нь мэнд...хахаха
6002
Sep 21, 2011
...зургаан минга хоёр болоогчин истожоонд жагсаж зогсуул гүэ мөн сүртэйяа...барилдахаа байг гэхэд тойрч суугаад бичлэг хиигүүл шууд гиинэсиин номонд орно биддээ...
...за бичлэгээ байг гэхэд зүгээр л цуглаад самар цөмж болиишд...
...эсгүол нэг нэг пиав уухиимуу...хахаха...дараа нь 6002 ширхэг лаазаа тушаагуул жараад минган төгрөг болж нтр...тэрүүгээрээ халуурч малуураад...хахаха
згр л
Sep 8, 2011

(Playing Maroon 5 “I can’t lie”)
...лаг фрэш морнинг хотын төвиин гудамжаар алхжаам шиг санагддиишд энэ дууг сонсохоор...майрр хаппи царай ш**цан...дуу аялцан дээгүүр хараал...нарны шилнии цаанаас хажуугаар өнгөржаа хүнүүсииг дагуулж харж нтр...тэгсс мөртөө царай марай ямар ч хувиралгүй эгц урагшаа харцан...лаг хэмнэлтэй алхжээснаа Өөоош аааа..пидд...бананы хальсанд хальтирч унаж нтр...өө сдаачнарны петушканы аписгаа гэж...үхсэн баасны түрүүнии наастр нтр хахаха...
...нүдний шил мил далиицан...гарын алга халцраад хорсцон...утасны сим хөндиирцөн...хахаха...
...сэпхииж босоол...шилээ тэгшлээл..үсээ хойш нь нэг илээл...толгойгоо хойшоо нэг шидээл...уруулаа нэг долоож аваал...дээгүүр хараал...өмднии шороо мороог шууд чамтай харьцкүэ гэцэн...түрүүнии хэмнэлдээ оркоол алхсан чэн хөл нэг эвгү...жагсаалаар алхахдаа хөлөө нийлүүлкээд будилдаг шиг ядцан нтр...
...хэмнэлээ олоод хэсэг алхсан нэг л юм дутуу...өө шээт...дөнгөж зажилсан бохио түрүүнд унахдаа залгицарсым байхдаа гшш...хахаха...за яаху яаху...
...хар өглөөгүүр хаая фаая оркэж явна...
самар
Aug 25, 2011
...самар цөмөх сайхаан...боргоцой авчаад давирхайтай зууралдах ч сайхан...гарнаас дараа нь үнэртэх нь ч сайхан...цайруулснаас нь стаканыг авчаад кармаалах ч сайхан...дуусхын алдад кармааны хогтой самар ухаж гаргах ч сайхан...урамтай том самрыг тас хазах харин муухай...
...цөмснөө цуглуулж байгаад бөөнөөр нь идэх сайхаан...бөөнөөр нь ч бай ширхэгээр нь ч бай цөмж дуусгаж байж санаа амардаг зуршил бас сайхаан...
...цөмөөд дуусцан боргоцойгоор хөөрөг хиих сайхаан...хөөрөг хиих гэж байгаад цөмөөгүй үлдцэн самар олох бүр ч сайхаан...
...боргоцой заржуга эмээгээс боргоцойг нь хураасан цагдаа харин муухай...халдварт өвчин гарахаас урьдчилан сэргиилсэн цагдаа ах хураасан самраа өөрөө цөмкү хаяна гэвэл гонжиинжоо голионы шээт...ард иргэдиинхээ өмнөөс өөриихөө эрүүл мэндииг хохироож байгаа сэтгэл нь харин сайхаан...
...тэнгисиин гадаа уулзалдан хөөрөх охид хөвгүүдиин залуу нас сайхаан...хогиин савнаас хоёр алхмын зайд боргоцойны хогоо газар хаях нь харин муухай...
...цөмсөн самрынхаа ясыг хойч үе нь хотдоо хамагү хаяж байхад цөмиин хаягдлыг томчуул нь хээр хөдөө хаяхаас ч яахав...
ниигмиин идэвхи
Aug 23, 2011
...би ниигмиин идэвхигүй хүн...
...хааяа нэг тагтан дээрээ тамхи татаал...ганц нэг пиив балгаал зогсжээдэг хүн би нэг хэсэг тэгж чадахаа болив...СӨХ-иин хурал нэртэй сүртэй үйл ажиллагаа байрны гадаа өрнөнө...тагт битгии хэл цонхоор шагайсан хүнииг хөөш хуралдаа гарч ирээчээ гэж зандрана...хэдэн годгор охидууд ирж хаалга балбана...хуралдаа гар гэжии шүү гэж үг дамжуулна...гэм хиицэн биш гарсан ч яадии зао гэж бодоол хаалган дээрээ очингуутаа “ахын дөө манайд хөгшин хүн алгөө...бишээ...том хүн алгөө” гээл хоолойгоо шингэрүүлнэ...цонхоор сонстох нь ажил хиидгү СӨХ-иин даргыг л солихоор шиидсэн бололтой...солиол хаячих шиг болсон...
...уул нь хуучин дарга нь сарын төлбөрөө өөрөө ирээд авчдаг, нэг ирээд авчуул дараагиин хоёр сарыхыг авдаггү...ядарсан бидниихээ амьдралыг ойлгодог их л сайн хүн байсымсан...
...хайран ч хүн...хайран ч холбоо...дарга солигдсоноос хоёр сар гаруйхны дараа л гадна талбай зүлэгтэй болж, согтуу биш эрүүл жижүүртэй болоо явчлаа...ууг нь хуучин жижүүр маань халамцуу байхдаа гүэмөн сайхан ааштай ах байсы шүү...оршин суугч бидниигээ хүндлээл яаж ч согтсон байсан хэвтээ угтана гэж байхгү...орцны хаалгаа арай гэж онгойлгоол нахилзаал бөхөлзөөл байна шүү дээ...гадаадын үнэтэй зочид буудалд л тэгдэг байх...
...орцны хана туургыг тэр чигт нь шинээр будаад хаясан...будаг ханхлаад...яджаахад нээхх цэвэрхэн...зохимжгүй гэж яаанаа...эмнэлэг болинииц шиг...ууг нь шатаар уруудаж өгсөж явахдаа хэдэн сайхан графит, нүцгэн хүүхнии зураг, энэ давхарт хэн гэдэг охин байдаг вэ, тэгээд тэрэнд хэн дурлаж вэ, хэн нь хэндээ гомдож вэ гэдгииг хараал өнгөрдөгсөн...
...лифтнии эргэн тойронд байдаг зар мэдээ ч алга...дуудлагаар буудна, цоолно, цоожлоно, бөөлнө, дуулна, илнэ барина аль нь ч байдгү шүү...нэг л хоосон хөндии...ганцаараа эзгүй арал дээр хаягдцан ч юм шиг...лифтэнд суухаар нэг л эвгүй...удаан ч яваад байгаам шиг...эвдэркээд ч байгаам шиг...
...надад иим байгаам чэн бусдад нь ч бас гэцүү л байгаа байх гэж бодогдоод зар мэдээ сонин авч хэдэн сайхан зар түүгээд интернэт кафед шивүүлж аваад авчирж наахаар,... хэдэн зураг, шүлгииг ханан дээр арилхааргүй үлдээчих палмаастар авахаар сэтгэл шулуудан уртлын дэлгүүрлүү яаран алхах зуур бусдын төлөө хииж байна гэсэн бахдам бодол зүрхнии минь цохилтыг улам түргэсүүлж байсныг нуух юун...
...одоо би ниигмиин идэвхитэй хүн...
Биччээд сүүлд нь гарчиг өгөх гэсэн юүгмээр ч юм...зүгээр л сайхан буу халлаа шүү
Aug 3, 2011
...хулигаан хүн байнадаа энэ чэн шүгэлдээл орцны дуу дуулаал явиишд гэснээс надад энэ хоони мүүн гэдэг хамтлагиин аая лоов ма лув гэдэг дуу даж санагдаадайгаашд...за за за яаады үхсс...үг мүг, гитарын аялгуу, клипны зураг авалт, дуулжуга хүнүүс нь таалагдаализ...
...яг дахилтных нь дараа явдаг гитарын аяыг сонсжуахда дин дин дин дин диуан гээл дагаж аялдын...дараа нь яг гитараа бариал суухаараа юүвлээ дин дин диуан диуан гшшш...яг дуун дээрхи шиг нь дугаргах гээл...хөг мөг нь шаал ондооныг мэдсээр байж...жаахан нухаад суувал болчих юмыг тэвчээргү царайлаад...шууд яг гоё дугаргах гээд болку болхоор нь урам хугарч эдр...за тэрчяаху
...тэхдээ бас шууд азтай явдлууд зөндөө тохиолддышд...тухайлуул сая наадмаар гудманд мөнгөөр хонжвортой шидүүлдэг жижиг сагсан бөмбөгнөөс мөнгө хожсон...хийн буудлаганаас хүртэл чихмэл тоглоом моглоом хожиишд гэссс...архи мархи зардгү өдөр, аруун хоёр цаг өнгөрцөн үед ч бас пиав виски олоол уучдиимдаа...хахаха энэ сүүлиинх нь азтай холбогдолгү юм шаачлаа...халуураал явжуга хүнии шинж шүү дээ гашуун үнэнииг хэлэхэд...
...гашуун үнэн гэснээс энэ сард Цойгиин цугларалтаар ноднингиих шиг юм болохвиидээ хөөе...айн...нөхдүүд айн...уншжээвэл нэгииг тунгааж хоёрыг эргэцүүлнэ буй заа...хахаха нэгииг уучаад хоёрыг нэмж зохицуулна гэжугам шиг болчвуу хахаха...
...есөн сарын аруун найманд нисванис тоглолт хиинэ гэж зурагтаар ярьжээнлээ...хаврын тоглолт давтагдсан ч байсан очиж савнадаа...савнадаа гэснээс мании оюутан байх үеиих шиг тиим олон савдаг сэгсгэрүүд байхаа больциим шиглээшд...диилэнх нь хөөрхөн альтэрнатив, панк, конвээрстэй хүүхдүүд очдог болцон байлээ...за 6 сарын 1 нь ч юүен...хахаха худлаа худлаа тоглосын...шинэлэг өнгөлөг байлээ нью жэнрээшн...
...заа за охидын хамтлагаар эхлээд ороок хамтлагаар дуусдаг шалл балай бичлэг болчлоо...больлоо...явж аяга цай олж ирээд хэдэн сайхан дуу сонсии байз...бака
би боддын №9
Jul 26, 2011
...хүнд цаг мөч бүхэн шинэ юм тохиолдож, тэр бүхэн нь номоор бол өчнөөн хуудас, зургаар бол хар мянган jpeg, видеогоор бол хэдэн зуун дивиди болох...зөвхөн нэг хүнд л иим байгаамчэн энэ дэлхиин өнгөрсөн, одоо, ирээдүйн хүн бүриин профайлыг хадгална гэгүүл аймшигтай хар дарсан зүүд шиг юм болно...хайран ч цаг хугацаа, орон зай...
...хиисэн юмтай, агуу хүн байх гэх...энэ дэлхиин хаа нэгтээ хоёр гуруун зуун жилиин өмнө ямар ч хүн юу ч хиисиин...за яахудэ гэрлиин ламп ч юмуу калашников автомат зохион бүтээсэн хүнүүс бас байнаа байна...тэхдээ би зүгээр л хүн шиг хүн...сайн хүн байхыг эрхэмлэнэ...ухаантай хүнүүс нь наано цаано тэхнологоо хиигээд л явна...
...гуравдугаар хорооллын тэндээс урагшаа Богд уулаа харахад тэрүүхэн хүртэлх хэсэгхэн зайд Улаанбаатарын нэг хэсэг багтана...зөндөө байшин барилга...гэртээ суугаа хүмүүс...ажил дээрээ байгаа хүмүүс...такси...автуус...наян юм...хөдөө газар байсан бол зүгээр л уул нуруу, гол, хөндии газар...иимэрхүү хөндиигөөр цаг давхиад л өнгөрөөд явчихна...гэтэл энүүхэн зайнд бидүүс улс орон болж “тоглох”...сонин шүү...хог түүгээд явах ч нэгэн байна...хоол ундгүй зүдэрч яваа ч нэгэн байх...
...өсөн өндииж байгаа хүүхэд, өсгииг минь гишгэж яваа залуус багачуулыг хархаар тасралтгүй урсах “хүн” урсгалд араасаа түрэгдэж яваа мэт...яг л үдээснии машинд орсон үдээс шиг...
...африкиин пирамид, америкиин тэр юу нтрээ болии гэхэд хар багаасаа ниигмиин шаардлагаар алтан москва гэж дуулж өссөн бидний дунд хаяанд байх тэр алтан москвагаа үзээчгү өдии хүрцэн хүн цөөнгү байх...үзэх албагү...үзэх шаардлагагү ч байж болох...үгүү тэгээд дээр өгүүлсэн хөндиидөө үхэтлээ холхихуу...яааассан бээ гэгүүл нь “ажил төрөл, ахуй амьдрал нтр”...юу яаасан ажил вээ тэнэгхэн хонгорууд минь...ахуй амьдрал чэн чамайг дагаж явахаас биш чи ахуй амьдрал дотроо оршино гэжүү гэсэн сайхан асуултаар энэ бичлэгээ дуусгиидаа...
Амьдралын тас хар ухаан цувралаас: Машаан
Jul 25, 2011
...машаан тэрэгнии үүх түүх тоо баримт гэхээсээ илүү амьдралд ойрхон орших хэдхэн юм хэльеө би...
...нэгэнт машаантай болхоор шиидээд худалдаад авсан л бол тэрхэн мөчөөс эхлүүлээл урьд өмнө нь танаас гардаггүй байсан зарлагууд ар араасаа эгнээл гараад ирнэ гэдгииг сана...унаад явах нь сайхан ч эвдрээд зогсохоороо ямар билээдээ...
...түсхиигээгүй жолоочииг ямар жолооч гэхэв гэдэг...та өөрөө хэн нэгнии машааныг мөргөчүүл айж сандран уурлаж бухимдах биш нүүрэндээ инээмсэглэл тодруулан “за исто уучлаарай найзаа (хөгшөөн, ахаа, эгчээ г.м), минии буруу, исто анзаарсангү, та зүгээриздэ” гэсээр бууж очвол өөдөөс чэн яаж ч уурласан хүн аяндаа зөөлрөөд ирнэ гэдгииг санаарай...
...хэрвээ таны машааныг мөргөцөн тохиолдолд элдэв хараал хэлж барилцаж авахаасаа өмнө энол зүгээр л тээхник, эд материал шүү дээ гэдгииг мэргэн оюундаа тунгааж нэг үзээрэй...уужуу сэтгэж ухаантай хандвал та хоёр сайн найзууд ч болоод салахыг үгүйсгэх аргагүй билээ...тэхдээ мэдээж таны машаан яг гайгүй үнээр зарах гэж байсан төмөр хүлэг бөгөөд нөгөө этгээд тэр үнээр нь худалдаж авсан тохиолдолд шүү дээ...
...дээрх хоёр тохиолдолд аль алинд нь хүнии эрүүл мэнд, амь нас хохироогү нь хамгиин золтой хэрэг шүү...
...зогсоолд зөв байр эзлэх нь бас л бодох л асуудал...хэн нэгэнд хаагдахгүйгээр, өөрөөр хэлбэл ардаа эсвэл урдаа өөр машин тавих боломж олголгүй зайгаа эзэгнэн зогсох...жаахан бүдүүлэг ч тэхээс өөр арга бии гэжүү...
...машиныхаа номерыг тусгай түлхүүрээр эргүүлдэг бөөрөнхии тавтай боолтоор боож, тусгай түлхүүр таарч эргэдэг ховилыг “алах”...уртхан боолтоор боогоод нөгөө талых нь эрзвог бас “алах” ч юмуу боолтыг нугалаа хаясан ч яахудэ...хэн нэгэн цагдаа тайлж чадку л байвал болоошд хог гэж...
...ер нь согтуу машаан барина гэдэг хамгиин буруу зүйл шүү...за тэгээд амьдрал баян юм хойно яалтчгү нэг тавин грам (зуу биш тавин грам гэснииг анзаарнуу) амсчаад дөнгөж хөдлөөд цагдаа дохивол яах вэ...пиив хамгиин их үнэртдэг...нэг балгасан ч сэнк гээл үнэртэнэ...иим тохиолдолд зугтана гэдэг хамгиин тэнэг хэрэг...хүн дайруул яаана...зүгээр л зогсох дохиогоо өгөөд л...харин жаахан өнгөрсхиигээл зогсчоод л...буугаал машинаа түгжээл...зугт...маргааш нь эрүүл болсон хойноо цагдаа ахтайгаа уулзаниз...үлээж эрхээ хасуулсан биш ямар...маргааш болтол цагдаа нтрт нэг танил олдож л таараа...уучлаарай ахаа, исто муухай юм болсии шүү л гэниз...хүн буруугаа хүлээх шиг сайхан юм хаа байхав...
...за тээд эцэст нь нэгим хэлэхэд машаан барьсан эмэгтэй хүн гарнаат барьсан сармагчин хоёр адилхаан л гэдэг...хэн мэдхүүдээ зус...гарнаат барьсан сармагчинтай ямар таарч явсан биш...
гадаа бороо орж байгааг хотоос зайдуу цонхоор харсан бичсэн бичлэг ...аа бас дуу сонсжугад..
Jul 4, 2011
(playing "Градусы-Я больше никогда")
...цонхны шилэн дээр борооны ус бөнжигнөөд...урссаар модон араамны завсраар нэвтрэн урсч орж ирэхэд би дуртай...хуучны дүнзэн байшин...цонхоор нэвтэрсэн жаахан ус улам ч чимэг нэмэх шиг...поорчиг нь жайжгар ч гэсэн утсаар татаад...хүчтэйхэн салхилах үед тэрүүгээр нойтон агаар орж ирнэ...зууханд хуурай мод тачигнан асна...нойтон агаартай хамт хааяа утаа нь ч үнэртэнэ...гарчаад ороод ирэх хооронд арьсан дээр ус шингээгүй ч юм шиг...хувцас чиигтэй ч дулаан байшинд биеиин дулаанаар уур савсуулан хатах шиг...чииг үнэртэх ч амсвал гашуун...хөзөр тоглоод сууж байна зарим нь...алчуур нөмрөөд гитаар сонсоно...өчигдөр идсэн загасны лааз тамхины ишээр дүүрсэн...дотор халаах виски орчин тойронтойгоо ниилээд улам ч амт орох шиг...гал руу бороонд норсон мод хиих нь өргөсгүй ч юм шиг...өргөс нь нороод өндииж чадку шалчиичиж...галруу ороод хатаж амжилгүй шатаж эхэлнэ...халуун зуухан дээр саванд мах шарах нь согтуу ходоодонд хүртэл үнэртэнэ...уянгалаг гунигтай ч юм шиг дууг гитардана...дурлалын тухай борооны тухай дуу ч бас аялна...шүгэлдэн дуулна...хэн нэгэн нь саравчны шалыг яйжигнуулан алхана...сэрүүхэн боловч тэнд зогсоод тамхилвал амьд байгалиин амплагэд юмдаа...даанч орж гараад байвал согтчино...нойтон өвс кээт гамгүй норгох юм...хүүхэд байсан бол бөөргүй болох нь гэдэгт лав итгэнэ...хаалга татан буцаж орход халуун дулаан халамцуу уур амьсгал...урьд болсон хөгжилтэй явдлуудыг дурсан ярьцгаана...тиим инээдтэй биш ч согтуу инээд тэрүүгээр нэг хадна...хүмүүсиин хөөрсөн сэтгэл байшинд хүйтэн булан үлдээлгүй дулаацуулжээ...тэндээс хэн нэгэн надруу инээмсэглэнэ...мэдэж байнаа надаа ч бас сайхан байна...утас маань хаа байгаавлээ...дуудлага сонску өнгөрөөчих вии дээ...халамцуу чигсэн утсаа авдаг л юм даа...авкуол муухайшд...харин маргааш нь хэнтэй юу яриснаа санах гэж хичээх бас гоё...санакуол шүгэлдээл алхана...пиив залгилаал...суусан ч минии дур...зогссон ч гэсэн...алии таанууд босцгоогооч...үхэл ханхлуулаал гэвтцгээхиимаа...
хөдөө зорчсон тухай тэмдэглэл
Jun 29, 2011
...тэмдэглэж авсан юм байхгүй ч бүүр түүр санажуга зүйлсиихээ тухай энэ доор сиирүүлье гэж...т э х э э р и х с и и р э г х эн б и ч н э г э с ү г ү ү . . .
...сиирэгхэн бичиж л хуудас дүүргэхгүол гэснээс сургуульд байхад зохион бичлэгиин үгиин тоо заагаад өгчдөг...хэдхэн үгээр хэлчих юмииг чэн үгиин тоо гүйцээх гээл нуршуулж өгдөг байжүлэ...улирал мулиралын тухай зохион бичлэгииг чэн эхлэх гэж зүгээр л утга уянгын халил...халиалайна...халиалайна...хальж хальж үгиин тоо хүрэнгүүт гэнт дуусгаж нтр...хахаха
...очих замбол тэгсгэл жрилзэл өнгрсөн (ямр хурдан жрилзснииг харжугаздэ…үг мүг гүйцт бичгдкү)...зам хурдлуулнаа гэж…машинтай давхиж явахад зам өөрөө өөдөөс тосч давхиад ч байгаам шиг…зогсоод бууж шээх хооронд машин маань ч амьсгаагаа дарах шиг…өөдөөс давхицан зам ч дайвалзаад амьсгаадциим шиг…тээл буцаад суунгуут л нөгөө хоёр чэн маналзаал зөрж давхилдаал..ай бас урамтай шүү…
…сайхан байнөө сайхан байна хөдөө чэн…уулан дунд модтой голын эрэг дээр гэхэд нараар акумлятраа цэнэглэцэн…тв-гээ үзээл…машин моциклоо унаал…ямар ч истрээс алга…харин удуул истрээсиин дутагдалд орчоо ирхиим шигайшд…хотын бидүүс гээнт цэвэр агаарт гараад амьсгаа авч чадку машиныхаа яндангиин тэнд очиж нэг амьсгаа авдаг шиг…
…өвс ногоо мод бут нь суга суга ургацан…нээхх гоё чииглэг…бараг шонгиин моднуудаас мөчир навч гарцан байснуу яасан…даварцан юмнууд…
…очихынхоо өмнөх орой наацан байсныг хэлэхүү…очихдоо зам хурдлуулцныг хэлэхүү…эхнии орой бол шумуул ч ойртохгүй сайхан л байлаа…хахаха
…шөнө нь дүлиирциим шиг нам гүм…сохорцым шиг таг харанхуй…шартцым шиг толгой өвдөөд…шартжаам болуу гэсс чэн шартахжээсэн байлаа…уусан юм гараад алкээд байхаар нь “чамд тэгж алуулснаас би өөриигөө…” гээд нэмж хояр пияав уугаал…тээл буцаал ортойгоо ч эргээл…ор байрандаа байшин ч эргээл…дарьбазарын дээр дөрүүн мод эргэдэг бол намайг тойроод хана л эргээд байгаамдаа…
…маргааш нь зөв зүгээр бэлчиж явсан хонииг ацарч гаргуулж идээл...би лавдаг хонь байсол тээд намайг алкаж байгааг мэдчүүл шууд хортой ургамал идчнээ үхсэн яадын…минии махыг идсэн таануус чигсэн хордог гэж бодоод хахаха…
…хичнээн хөгжиж байвч хөдөө гэдэг чэн хөдөө л юм хойно…бараан царай бакаалан гуталтайгаа байгаагаасаа илүү овортой ч бага давжаа залуучуудтай…бас л адилхан овортой багачуул олон хүүхдүүдтэй барагдахгүй их ажилтай байгаагаараа гоо бүсгүйчүүдтэй…
…хэн ч яваад орсон идээ будаагаа барьдаг сайхан уламжлал нь хэвээрээ байна…хээгүй монгол зангаар үнэн сэтгэлээсээ ярилцдаг нь хэвээрээ байна…
Амьдралын тас хар ухаан цувралаас: ах эгч
Jun 23, 2011
...хүмүүнии биеииг олж төрөх нь зүүнии үзүүр дээр будаа тогтохтой адил гэх боловч ах эгчтэй хүнии хувьд чамаас өмнө тэдүүс чэн тэр зүүн дээр чэн тогтож төрчөөд чамд үзүүр нь мохсон зүү үлдээсэн байгааг анзаарнуу...тэгээд зогску өдиид тэдүүс чэн хялгасны үзүүр дээр тогтох бэтгэлээ базааж байгаадаа гэхэд эргэлзэх зүйл алга...
...зулай зулайгаа гишгэж төрсөн л гэдэг...адилхан л нялзрай амьтад байжээж нэгниихээ толгой дээр дөрөөлж гарж ирдэг бас л харгис амьтад шүү...гарангуутаа л нэгих чарладын хөөрхиис...хорвоогиин тоос түрүүлж хүртээд хорсдым болуу...хойно үлдсэн дүүгиихээ толгойд санаа зовдым болуу...
...гараад очихын хооронд хэсэг жарганаа тэдүүс...хараад байхнээ сагсуу нөхөрт сая долларыг минь өгөөд лас вегаст аваачцым шиг л аяглана... инээнэ... уйлна... эрхэлнэ... тоглоно...за яах вээ таануус тэгжилай...би эндээс удку суллагданаа...
...баялагииг тэгш хуваарьлии гэсэн лоозон бариад хувьсгал хиигээд гараад очиишдээ дүү нар чэн...барьж аваад хорьнуу басаж үл тоомсорлонуу хариилдаа яаху...
...эзнии алба ээлжтэй эрхлэх хугацаа хязгаартай...хааны алба халаатай халгих үе хязгаартай гэдгииг жинкэн мэдрүүлж байгаамдаа хөөрхии...
...ямар ч нариин мэргэжил ур чадвар шаардахгүй зөвхөн цаг хугацааны явцад л хэнии ч сурчихаар хар параагчигиин юмнуудыг түрүүлж сурснаараа их томорноо ах эгч нар...еээ ингэдиимуу ямар...ингэж ч болку...тэгж ч болку нтр гэсс үгсииг эцэж цуцалгүйгээр урсгана...хар ядаргаа зүгээр...
...ээ дээ зөвхөн миниихдээ гэж андуурдаг байсан ээжиин мөөмииг харуулан харуулан ховдоглоход дотроо таанууд үхэх гэж байгаа ч царайн дээрээ нууж баастай даавууг минь зөөдөг л биздээ...хайртай тоглоомы чэн хайр найргүй зажлаад хавьтуулку бол хашгираад л авчдгииг хараад л сууж байдаг биздээ таанууд...хатуужлыг хар багаасаа хармаандаа хиисэн ах эгч нар минь...
...аавын үгүйд аавын аяганаас асуултгү хүртдэг нь ах нар билээ л...
...ээжиин үгүйд энэрч хайрладаг нь эгч нар билээ л...
...алдаагү хүн гэж алаг хорвоод үгүй билээ...будилахгү хүн гэж буурал орчлонд үгүй билээ...аа гэвч...амьдралын намагт түрүүлэн гишгэж араасаа бидниигээ дагуулсан ах эгч нараа хүндлэж явъя амнаас нь унажуга үг бүхнии нь сонсож явъя...сонслоо гээд чих минь ямар ядрах биш соронзон хальсан дээр буулгаад авъя илүүдхиим биш...
...нарны халхаас борооны шүхэр нь гоё...
Jun 22, 2011
...энэ сайхан бороотой өдрүүдэд зонтик барьж явхымсаан гэвч таньдаг хүн тааруул ониго шаанадаа гэж бодогдоод...хар зонтик барьж бор хүрэн хослол дээр шиляпан малгай цув өмсөөд дипилмат цүнх барьсан хулигаан Служебный Роман кинуны гудмаар алхжуга төсөөлөгдөөд замхраад алга болжугамда гсс хаха...





...халуун нартай өдөрчигсэн байшингиин сүүдэр дамжин ярвайж явснаас сэрүү таттал зонтик бариад алххымсаан гэвч нэвтрүүлэг нтрт оролцоод шиитгүүлээгүй л бол хэзээ ч тэгэхгүй хүн учраас улаан эрээн зонтик барьж сээткэн шиляпан малгай саарал поло цамц өмссөн, шаргал бирюкэн дээр буузан хоншоортой ботинктой төмснии сээткэн торонд бэлтгэлиин цамц хииж барьсан хулигаан истижоонд бүх үзээд суужуга төсөөлөгдөөд замхраад алга болжугамда гсс хаха...



.jpg)







